Шатарчид хойд хөршийг зорино

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Шатарчид хойд хөршийг зорино

2010 оныг амжилт дүүрэн үдэж, өсвөр үеийн, сурагчдын, оюутны дэлхийн аваргатай болсон шатарчид шинэ оны анхны тулаанаа хийхээр хойд хөршийг зорих гэж байна. ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 6-нд Moscow Open 2011 тэмцээн болох бөгөөд нийт есөн ангилалд зохиогдож, аваргуудаа тодруулах ажээ. Тэмцээний шагналын сан 3,6 сая рубль бөгөөд манай улсаас Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул, А.Энхтуул нарын 10 орчим шатарчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Шатарчид Москвагийн нээлттэй тэмцээнийг дуусгаад хоёрдугаар сарын 7-18-ны хооронд мөн Москва хотноо болох 10 дахь удаагийн “Aeroflot Open 2011” тэмцээнд оролцох юм.

Шатарчид энэ сарын сүүлээр хилийн дээс алхах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж