“Онги гол”-ынхон мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Онги гол”-ынхон мэдээлэл хийнэ

“Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажил эхэлж байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд 254 алтны шороон орд эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг хөндөхөд хүрээд байгаа. Тиймээс уул уурхайн компаниуд “Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнийг байгуулаад байгаа. Харин тэднээс эсрэг байр суурьтай байдаг хүмүүс бол байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагынхан. ТББ-ынхны хувьд уул уурхайн компаниуд байгаль орчныг сүйтгэснийхээ төлөө нөхөн төлбөр нэхэх ч эрхгүй хэмээн үздэг. Төрийн бус байгууллагын төлөөлөл болсон  “Онги гол” хөдөлгөөнийн тэргүүн  Ц.Мөнхбаяр, уг хөдөлгөөний идэвхтэн  Д.Төмөрбаатар, өмгөөлөгч Ц.Монгол, Т.Дашдэмбэрэл нар маргааш хэвлэлийнхэнд урт нэртэй хуулийн биелэлтийн талаарх ээлжит мэдээллээ хийхээр зар түгээжээ. Хэвлэлийн хурал маргааш 11 цагаас Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд болох юм.

Д.Цэцэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж