Цэргийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Цэргийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

Өнөөдрөөс нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цэргийн шинэчилсэн бүртгэл эхэлж байна. Нэгдүгээр сарын 5-18-ны өдрүүдэд үргэлжлэх цэргийн бүртгэлд 18-50 насны эрчүүдийг хамруулах бөгөөд цэргийн алба хаасан болон бэлтгэл офицерууд ч бүртгүүлэх учиртай аж. Бүртгэлийг хороод  дээр зохион байгуулж буй юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийж буй цэргийн бүртгэл нь “Цахим Улаанбаатар” дэд хөтөлбөрийн хүрээнд явагдах тул урьд жилүүдэд бүртгүүлээгүй байсан ч торгууль шийтгэл ногдуулахгүй гэдгийг нийслэлийн Цэргийн штабаас анхааруулж байна. Урьд жилүүдэд 350 орчим мянган эрчүүд цэргийн бүртгэлд хамрагдаж байжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж