Францын гахай дийлдэхээ байлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Францын гахай дийлдэхээ байлаа

Францын нутагт зэрлэг гахай олширсноос орон нутгийн фермерүүдийг ан авд байн байн гарахаас өөр аргагүйд хүргэж байгаа аж. Тоо баримтаас харвал сүүлийн хорин жилийн дотор Францад нутаглаж байгаа зэрлэг гахайн тоо тав дахин өссөн дүн гарч байна. Энэ нь байгаль судлаачдыг баярлуулж болох авч харин тариалангаа сүйтгүүлсэн фермерүүдийн хувьд жинхэнэ бэрхшээл болсоор байгаа юм.Ялангуяа гахайны дуртай хоол болох эрдэнэшиш тариалагчид улам бүр өссөөр байгаа гахайн тоо толгойтой хатуу тэмцэл хийхийг хүсч байгаа аж. Гэвч энэ нь амар зорилт биш болжээ. Учир нь орчин үеийн залуус ан гөрөөнд дурлахаа байсан тул гахай агнаж өгөх хүн олдохоо больжээ. Иймд залуу анчдад зориулсан дэлгэцэн дээрх дүрс агнах шинэ технологи бүхий сургалт бий болгон залуусын чөлөөт цагаа өнгөрөөх зугаа болгохоор зорьж байгаа гэнэ.Харин гахай ийм их тоогоор өсч байгаа нь сүүлийн үед Францын зарим нутагт цаг агаар дулаарах болсонтой холбоотой гэж судлаачид ярьж байна. Үүнээс болж эм гахай-мэгж нь хоёр настайдаа үржилд орж торой төрүүлдэг байсан үе өөрчлөгдөн одоо нэг настай мэгж олон тооны торой гаргах болсноос ийн өсөж эхэлсэн гэнэ. Өнгөрсөн жил зөвхөн Эльзас мужид хорин мянган гахай авлаж, харин 2009 онд Франц даяараа жилдээ хагас сая гахай авласан ч тоо толгой нь огт цөөрөхгүй байгаа гэнэ.

Видео:

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж