Ли Бойер гурван тоглолтоор торгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ли Бойер гурван тоглолтоор торгууллаа

Английн хөлбөмбөгийн дээд лигийн “Бирмингэм” багийн хамгаалагч Ли Бойер “Арсенал”-ын хамгаалагч Бакари Санья дээр бүдүүлэг алдаа гаргасныхаа төлөө гурван тоглолтод оролцох эрхээ хасуулсан байна. Дөнгөж өчигдөрхөн 34 нас хүрсэн Ли Бойер 21 дүгээр тойргийн хүрээнд “Арсенал”-тай тоглох үеэр Франц хамгаалагчид бүдүүлэг ханджээ. Үүнийг нь тоглолтын шүүгч тухайн үеданзааралгүй ямар нэгэн торгууль өгөөгүй боловч Английн хөлбөмбөгийн холбоо тоглолтын дараах бичлэгийг үзээд тоглогчийн дараагийн гурван тоглолтод орох эрхийг нь хасчээ. Ингэснээр Бойер “Блэкпуль” болон цомын тэмцээнд “Миллвол”-той тоглох тоглолтыг өнжих юм. Мөн энэ сарын 11-нд “Уэстхэм”-тэй хийх тоглолтод оролцохгүй болж байна. 2009 онд “Бирмингэм” багт ирснээсээ хойш Бойер маш их алдаа гаргаж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн 2010 онд л гэхэд тэрбээр 98 шар, таван улаан хуудсаар торгуулж, Премьер лигийн анти-рекордын эзэн болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж