“Реал Мадрид”-ын Игуаин мэс засалд орно

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид”-ын Игуаин мэс засалд орно

Испанийн Ла лигийн Реал Мадрид багийн довтлогч Гонсало Игуаин нуруундаа авсан гэмтлийн улмаас мэс засалд орохоор болжээ. 23 настай Аргентин довтлогчийн гэмтэл арванхоёрдугаар сард л асуудал үүсгэж эхэлсэн байна. Багийнхаа довтолгооны гол нүүр царай болж, Жозе Муриньогийн эхний сонголт нь болж байсан Игуаин мэс заслын дараа багагүй хугацаанд талбайд гарахгүй бололтой. Клубын албан ёсны цахим хуудсанд эргэж талбайд гарах хугацааг мэдээлээгүй байна.

Гол довтлогчоо алдсанаар “Реал” урд шугамдаа зөвхөн Карим Бенземад найдах хэрэгтэй болоод байгаа ч Франц довтлогч энэ улиралд дөнгөж ганцхан гоол оруулсан тааруу амжилттай яваа билээ. Тиймээс ч энэ өвлийн солилцооны цонхоор “Реал Мадрид” нэг довтлогчийн эрэлд аль хэдийнэ гараад байгаа аж. Одоогийн байдлаар “Реал”-ын ихэнх гоолыг хагас хамгаалагчид нь оруулаад байгаа. Криштиан Роналду, Анхель ди Мария, Месут Озил нарын дунд шугамын тоглогчид нь гайхалтай байгаа ч урд шугамдаа найдвартай хүн авах зайлшгүй хэрэгтэй. Мөн Кака гэмтлээс эргээд ирсэн ч түүний байр суурь одоо гараанд гарах хэмжээний биш байгаа учраас түүнийг солилцоонд орох тэргүүний хүнээр тодруулаад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж