Жорж Чайлмерсийн хэргийг түдгэлзүүлэхээр буцаажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Жорж Чайлмерсийн хэргийг түдгэлзүүлэхээр буцаажээ

Монгол банкнаас  “4000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд  аккредатив гаргах нэрээр 21 сая ам.долларын  хохирлыг манай улсад учруулсан Жорж Чайлмерсийн хэргийг нийслэлийн Прокурорын газраас  Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс түтгэлзүүлэх саналтай байна хэмээн буцаажээ. Хэрэв түүний хэргийг Чингэлтэй дүүргийн  шүүхээр хэлэлцэхээр товлосон бол   Эрүүгийн хуулийн 240.2-т зааснаар “Хэрэв шүүгдэгч Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн  тохиолдолд хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно” гэсэн заалтыг шүүн таслах боломжтой байжээ. Жорж Чайлмерс нь  өнгөрсөн оны тавдугаар сарын 20-ны үеэр буюу анхан шатны шүүх хурлаас өмнө гадаад руу оргон зайлсан болохыг хууль хяналтынхан тогтоосон юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж