Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Шүүгчид нэр дэвшигчдийг өргөн мэдүүллээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан  өнөөдөр хуралдаж, таван асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр Ж.Байгалмааг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр Б.Баттулгыг, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр П.Болормааг тус тус томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна. Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын орон тоо, ангилал зэрэглэлийг баталжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж