Автомашин шатсан дуудлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Автомашин шатсан дуудлага нэмэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр галын есөн дуудлага ирсэн байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Бэлхэд 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын ханын хэсэг шатаж байсныг иргэд өөрсдөө унтраасан байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо  буюу Алтайн 13 дугаар гудамжинд  5х8 метрийн хэмжээтэй байшин дээвэр, тааз, эд хогшил, 6х7 метрийн хэмжээтэй байшингийн эд хогшил, тааз дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Мөн Налайх дүүргийн 11 дүгээр хороонд “Зил-130” загварын бүхээтэй автомашины тааз, доторлогоо, бүхээгийн хэсэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд  “Тоёото Прус” загварын машины хөдөлгүүрийн хэсэг, 4х5 метрийн хэмжээтэй  автомашины гараашын дээврийн хэсэг тус тус шатаж байсныг Аврах, гал унтраах 26, 28, 63  дугаар ангиуд тус тус унтраажээ. Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулд өртөхгүйн тулд галын аюулаас урьдчилан сэргийлж амь нас, эд хөрөнгөө авран хамгаалахыг  НОБГ-аас анхаарууллаа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж