Хоолны газруудын ариун цэвэр муу байна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хоолны газруудын ариун цэвэр муу байна

Монголын хэрэглэгчдийн  эрх ашгийгхамгаалах нийгэмлэг,  ХХААХҮЯ, Орон нутгийн ЗДТГ-ын мэргэжилтэн, МХЕГ-тай хамтран Нийслэлийн зургаан дүүрэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймаг орон нутгийн нийт 360 гаруй нийтийн хоолны газруудад шалгалт хийжээ.  Шалгалтаар дээрх хоолны газруудын 30% нь эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, дутуу хамрагдсан буюу хугацаа дууссан, 70% нь ажлын байрны болон хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, 14% нь хоол үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ажлын байрны дүгнэлтгүй, 60 орчим хувь нь хоолны газрын барилга төлөвлөлт шийдэл,   технологийн дагуу зохион байгуулагдаагүй, 80% нь хоолны дээжийг тогтмол авч зөв хадгалан тэмдэглэл үйлдээгүй болох нь тогтоогджээ. Түүнчлэн  нийслэлийн төвд  байршилтай зарим Солонгос, Хятад хоолны  ресторан, зоогийн газрууд, захын хорооллуудад байрлах цайны газруудын ноцтой зөрчил дутагдлыг илрүүлсэн  байна. Тиймээс энэ сарын  1-нээс нийтийн хоолны үйлдвэрлэлд эрүүл ахуйн  шинэ стандартыг мөрдүүлэх ажлыг хамтран зохион байгуулах,  эмх замбараагүй байдлыг цэгцэлж зөвхөн шаардлага хангасан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжин ажиллуулахаар санал тохиролцсон аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж