“Мэдлэг хуваалцах хөтөлбөр” хэрэгжив

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Мэдлэг хуваалцах хөтөлбөр” хэрэгжив

Монгол Улсын Сангийн яамнаас Солонгос Улсын Сангийн яам болон Солонгосын хөгжлийн институтэд хүсэлт тавьсны дагуу “Мэдлэг хуваалцах хөтөлбөр”-ийг Солонгосын хөгжлийн институтитэй хамтран амжилттай хэрэгжүүлж дуусаад байгаа. Энэ удаа Солонгосын Хөгжлийн хүрээлэнгийн удирдлагууд уг хөтөлбөрийн үр дүнг Монгол улсын засгийн газарт танилцуулахаар ирээд байгаа юм.
 
Тус хүрээлэнгийнхэн өчигдөр Сангийн сайд С.Баярцогт болон Сангийн яамны удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухлаар тавигдаж байгаа Төр-хувийн хэвшлийн түншлэл, хадгаламжийн даатгалын систем өндөр хөгжсөн, төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг тооцоолох тал дээр бодлогын зөвлөгөө өгөхөөр биечлэн хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлэв. Тэрээр өндөр туршлагатай Солонгос улсаас туршлага судлан хамтран ажиллах нь хадгаламжийн даатгалын системийг Монгол улсад амжилттай нэвтрүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлээр дэд бүтцийг хөгжүүлж, төсвийн ачааллыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

Тус хүрээлэнгийнхэн өнөөдөр Кимпински зочид буудалд танилцуулга үйл ажиллагаагаа явуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж