Шаргалжуутад төрийн өмчийн оролцоотой сувилал байгуулахыг дэмжих, Кримналистикийн шинжилгээний лаборатори, аймаг дахь Төрийн архивыг дохиоллын систем бүхий зориулалтын тусгай байртай болгох зэрэг зорилтуудыг биелүүлэхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдвэрлэгдээгүй гэх мэт шалтгаанаар биелэх боломж муу байгаа аж. Дээрхи асуудлуудыг ач холбогдол, хэрэгжих боломжийг харгалзан эрэмбэлж, төсвийн хөрөнгийг хуваарилахад анхаарах, 2011 оны төсвийн давсан орлогоос санхүүжүүлэн гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болсон байна.
Хуралдаанаас хэд хэдэн тогтоолын төсөл гаргалаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний Тэргүүлэгчдээс 2010 онд хийсэн ажлын тайлан, түүнд дэвшүүлсэн дүгнэлт зорилтыг зүйтэй гэж үзэв. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн эхний хоёр жилийн ажлын биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэсэн байна.