Ослын улмаас таван хүн хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ослын улмаас таван хүн хүнд гэмтжээ

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу Улсын их дэлгүүрийн хажуу талд зам тээврийн осол гарч таван хүн хүнд гэмтжээ. Шөнийн 03:32 цагтийн үед Шуурхай бүлэг 105 тасагт “Зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна” мэдээлэл ирсний дуудлагын дагуу ослын газарт очиход  “Ниссан Экстрал” загварын суудлын машин гэрлийн шон мөргөсөн байсан. Уг машинд зорчиж явсан  28  настай хоёр  эрэгтэй хүн дагз, суурин ясны хүнд гэмтэлтэй байсныг ЯТТ-ийн 103-д шилжүүлэн өгсөн байна. Харин 23-28 насны гурван эрэгтэйн  толгой хагарч цус алдсан байсныг  гаргаж  Гэмтэл согог судлалын үндэснйи төвд хүргэжээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж