Гадаадын иргэдээс авах хураамж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдээс авах хураамж нэмэгджээ

УИХ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай доорхи өөрчлөлт оруулсан байна. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар (ГИХАЭГ)-аас олгодог тэмдэгтийн 30 гаруй төрийн хураамж энэ сарын 1-нээс нэмэгджээ. Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгоход 60 мянга,  гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгоход 6000, визийн хугацааг долоо хоногоор сунгахад 27 мянга500 төгрөг, нэг удаа орох буюу гарах-орох виз олгоход 50 мянга, хоёр удаа орох буюу гарах орох виз 72 мянга 500, зургаан сар хүртэлх хугацаатай олон удаагийн виз 110 мянга, зургаан сараас нэг жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз 215 мянга, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоох хүсэлтийг хянан шийдвэрлэхэд 55 мянган төгрөг, харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, үнэмлэхний хугацааг сунгахад 12 мянган төгрөг болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг  www.legalinfo. mn болон www.immigration. mn вэб сайтаас авах боломжтой юм байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж