Йелийн их сургуулийн захиргаа Перугийн засгийн газартай хэлэлцээр хийж, Мачу Пикчийн балгасаас 1912-1916 оны хооронд 18 сарын дараа буцаан өгнө хэмээн амалж, аваад явснаас хойш 100 гаруй жил “буцааж өгөхөө мартсан” түүхийн үнэт үзвэрүүдийг буцаан өгөх болсон ажээ.
2010 оны 11 дүгээр сарын 2-нд Перу улсын ерөнхийлөгч Алан Гарсиа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад захидал илгээж, Мачу Пикчийн түүхийн үнэт үзвэрүүдийг буцаан өгөх талаар Йелийн их сургуульд зөвшөөрөл олгохыг хүссний дагуу археологийн үнэт үзвэрүүд эх нутаг Перу улсад ийнхүү буцан ирэх боломжтой болжээ.
Мачу Пикчу хотын балгас Андын нурууны нэгэн хэсэг Куско уулын оргилд байдаг бөгөөд Хүн төрөлхтний өв хэмээн бүртгэгдсэн, гадаадын аялан жуулчлагчид хамгийн их ирдэг түүхт газар юм.
Бэлтгэсэн Д.Пунцаг