АНУ-ын иргэдийн гурваны хоёр хувь нь Викиликсийн Ирак болон Афганистан дахь дайны үйл явц болон АНУ-ын дипломат албаны 250000 баримт материалыг хэвлэн нийтэлж эхэлснийг санал үл нийцэн буруушааж байгаа тухай судалгаа гарчээ. Сүүлийн үед цахим мэдээллээр илгээж байсан АНУ-ын Төрийн Департментын мэдээнүүдийг олон нийтэд дэлгэн гаргаснаас болж, тун эвгүй байдалд америкийн гадаад харилцааны албаныхан ороод байгаа билээ.
Олон нийтийн санал асуулгын Opinion Research-ийн хийсэн судалгааг CNN агентлаг сүлжээгээрээ дамжуулан нэвтрүүлж, австралийн иргэн Жулиан Ассанжийн үндэслэн байгуулсан Викиликсийн вебсайт дипломат албаны нууц материалыг олон нийтэд дэлгэн мэдээлж байгааг америкчуудын 77 хувь нь зэмлэн буруушааж, 20 хувь нь дэмжиж байгаа тухай судалгаа гаргасан байна.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг