“Сонсголон” хороолол барина

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Сонсголон” хороолол барина

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил өрнөх гэнэ.  Аврах гал унтраах 18 дугаар ангийн галын автомашины гараашийн барилга барих, “ДЦС-2″-ийг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах, Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төмөр зам дээр баригдах Энгельсийн /Нарны гүүрэн гарц/ гүүрэн гарцын ажил үргэлжилнэ хэмээн тус дүүргийн удирдлагууд мэдээлэв.  Мөн 100 ортой Эрүүл мэндийн төв, мянган хүний суудалтай дүүргийн спорт цогцолбор, ахмад, хүүхэд залуучуудад зориулсан амралтын иж бүрэн талбайг тус тус барьж байгуулах аж. Түүнчлэн дараа төлөгдөх нөхцөл буюу Концессийн хуулиар Сонсголон хорооллын 47 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж 180 хүүхдийн цэцэрлэг барих, 20 дугаар хороонд есөн давхар долоон орон сууцны байр бүхий “Сонсголон” хороолол барих ажлыг эхлүүлэх юм байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж