Гурван сургууль үдийн хоол хөтөлбөрийг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Гурван сургууль үдийн хоол хөтөлбөрийг туршиж байна

-Ихэнх сургуулиуд зориулалтын бус гал тогоотой байгаа нь үдийн хоол бэлтгэхэд хүндрэлтэй байна-

Үдийн цайн хөтөлбөр  хэрэгжиж эхэлснээс хойш бага насны хүүхдүүд хордлого туссан тохиолдол гурав гараад байна. Энэ тал дээр яам ямар арга хэмжээ авч байгаа болон үдийн хоол хөтөлбөрийн  талаар Боловсрол соёл , шинжлэх ухааны яам |БСШУЯ|- ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэгээс тодрууллаа.

-Нийслэл болон хөдөө орон нутагт үдийн цайнаас хордсон тохиолдол удаа дараа гарсаар байна. Энэ нь   юунаас болж байна гэж үзэж байна вэ?

 – Засгийн газраас хэрэгжүүлж буй үдийн цай хөтөлбөрт 1-5 дугаар  ангийн сурагчид хамрагдаж байгаа.Хордлого удаа дараа гарсаар байгаа нь  тухайн сургуулийн захиргаа болон нийлүүлэгч байгуулагуудын хариуцлаггүй  байдлаас болж олон хүүхдүүд хордсоор байна. Мөн яамнаас гаргасан журмыг дагаж мөрдөөгүй , хориглосон хүнс болох бялуу болон кремтэй бүтээгдэхүүнийг сурагчдад өгснөөс боллоо.

-Ажлын хариуцлага алдсан холбогдох албан тушаалтанд ямар арга хэмжээ авсан бэ?   

-Ховд аймгын Засаг даргад Булган сумын сургуулийн захиргаа болон холбогдох газруудад арга хэмжээ авах тухай  албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт сургуулийн захирлыг ажлаас нь түдгэлзүүлэх мөн  хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч байгуулагыг торгох болон үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авахыг сануулсан.Энэхүү албан бичгийн хариуг ирэх сарын 1-ний дотор яаманд ирүүлэх ёстой. Мөн нийт аймаг, сум , дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад үдийн цай хөтөлбөрийн  дагаж мөрдөх журмыг давхар хүргүүлсэн.

– Дахин ийм асуудал үүсгэхгүй байх тал дээр яамнаас ямар бодлого баримталж ажиллаж байна?   

                                                                                                                                               -Сургуулиуд болон  нийлүүлэгч компаниудын тавигдах шаардлагыг өндөрсгөж ,  эцэг эхчүүдэд тухайн байгуулгуудад хяналт тавих боломжийг олгож байна. Мөн хоолны чанарыг сайжруулан сургуулийн эмчийн хариуцлагыг чангатгах талаар  сум дүүргийн хэмжээнд яригдаж байна. Ингэснээр нийлүүлж буй хүнс хэзээ, хаанаас, хадгалалтын горим алдалгүй ирж байгааг бүрэн хянах боломжтой юм.

-Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох талаар яригдаж байна. Энэ ажлын хэрэгжилт ямар шатанд байна вэ?            
                  
 -Засгийн газраас энэ онд багтааж үдийн цайг, хоол болгохоор ажиллаж байна.Удахгүй яамнаас төсөл боловсруулж саналаа Засгийн газарт тавина. Энэ ажлыг эхүүлэхэд нэг бэрхшээл байна. Нийслэл болон аймаг сумдын ихэнх сургуулиуд зориулалтын бус гал тогоотой бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд их  хэмжээний хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч байна. Энэ нь хоолны эрүүл ахуйн шаардлагад хяналт тавихад хүндрэл учруулдаг. Одоогоор нийслэлийн 57 дугаар  сургууль , Төв аймгийн Алтанбулаг , Архангайн Эрдэнэбулган сумын сургуулиудад үдийн хоол хөтөлбөрийг туршиж байна. 

Ө.Чинзориг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж