Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао тоглоомын хууль ёсны бизнесээр
орлогын дээд амжилтыг тогтоон өнгөрсөн онд 188,34 тэрбум патак (23,5
тэрбум ам. доллар) олсон гэж Associated Press мэдээлж байна. Казино 2010
онд өмнөх жилийн үзүүлэлтээс 57 хувиар их орлого олжээ. Арваад жилийн
өмнө казиногийн зах зээлийн монополийг задлан түүнд гадаадын компаниудыг
оруулах болсон нь түүний өсөлтийг хурдасгажээ. Макао нь тоглоомын
бизнесийг зөвшөөрсөн Хятадын цорын ганц нутаг юм. Португалийн колони
байсан арлыг нэлээд хязгаарлалттайгаар Хятадад шилжүүлсэн юм. Тухайлбал
Макао өөрийн мөнгө ба хууль тогтоох байгууллагатай. Хятад түүний батлан
хамгаалах ба дипломат асуудлыг нь л хариуцдаг. Уг арлын тоглоомын
бизнес дэлхийд томоохон ба орлогоороо Лас-Вегасийг ч ардаа орхижээ.

Ш.САМБУУ