Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцэхийг үүрэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцэхийг үүрэгджээ

Хаалттай хаалганы цаанаас дуулдаж буй сургаар бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сая Эдийн засгийн байнгын хороонд үүрэг өгсөн байна. Хэдийгээр өнөөдөр тус байнгын хороог хуралдуулах төлөвлөгөө байгаагүй ч хурал хийлгэж Эрдэс баялаг, эрчим хүчний  сайд Д.Зоригтын асуудлыг даруй авч хэлэлцэхийг спикер үүрэг болгожээ. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх цаг хугацаа шахуу болж буй тул ийнхүү шамдуулж байгаа юм байна. Хуучин оны төгсгөлд гурван гишүүний өргөн мэдүүлсэн сайдыг огцруулах тухай асуудлыг УИХ 14 хоногт шийдвэрлэх хуулийн хугацаатай юм.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж