Зохиолч Х.Болор-Эрдэнэ номоо бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Зохиолч Х.Болор-Эрдэнэ номоо бэлэглэв

Д.Нацагдоржийн номын санд саяхан залуу зохиолч Х.Болор-Эрдэнэ шинээр хэвлүүлсэн номынхоо дээжээс хандивлалаа. Номын сангуудын шинэ ном худалдан авах төсвийг 2008 онд хааснаас хойш номын сангууд фондоо баяжуулах боломжгүй болсон юм. Үүнд харамсаж явдаг зохиолчид зүгээр суусангүй ээ. Тэд өөрийн уран бүтээлийн дээжсээс сайн дураараа номын сангуудад хандив өргөх болсон билээ. Энэ удаад зохиолч Х.Болор-Эрдэнэ “Муу залуу”, “Диваажингийн хоригдол”, “20 жилийн дараа”, “Би бид хоёр” зэрэг бүтээлээ тус номын сангийн дөрвөн салбарт бэлэглэжээ.

А.Зул    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж