Усны нөөцийг секундэд 870 байхаар тооцжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Усны нөөцийг секундэд 870 байхаар тооцжээ

Оюутолгой, Тавантолгойн ашиглалттай зэрэгцэж хүчтэй яригдаж байгаа асуудал бол усны нөөц.  Тавантолгойн усны нөөцийг Усны газрын нөөцийн зөвлөлөөс хэлэлцэж, дүгнэлт гарган, БОАЖЯ-наас тогтоож өгчээ. Тавантолгойн орд бүрэн хүчин чадлаараа ажиллахад Өмнөговийн газрын доорх усны нөөц хүрэлцэхгүй гэх хүмүүс ч байна. Эрдэмтдийн санал болгож байгаа нэг гарц нь дан ганц газрын доорх усыг биш харин газрын гадаргын устай хослуулж хэрэглэх гэнэ.  Тэд гадагшаа урсаж байгаа том голуудын үерийн усыг хуримтлуулж, усан сан байгуулах санааг гаргаж байна. “Оюутолгой” төсөл бүрэн хэрэгжиж эхлэхэд усны нөөцийн асуудал бас л санаа зовоохоор хэмжээнд байгаа гэнэ.  Уг төслийн хувьд усны нөөц эхний ээлжинд нэг секундэд 870 литр бай­хаар тооцоолжээ. Энэ нөөцөөр үйлдвэрлэлийн хүчин чадлыг эхний таван жилд л хангах боломжтой аж. Гүний усны хувьд эргэж нөхөгдөхдөө асар удаан гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хэлдэг. Гүний ус 5000-50 сая жилийн турш хуримтлагддаг гэнэ.  Оюутолгой ордын хэрэглэх усны нөөц 50 жилийн дотор 100-150 метр түвшин доошлох юм байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж