Монгол Солонгосын уран бүтээлчид Чэжүд чуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Монгол Солонгосын уран бүтээлчид Чэжүд чуулжээ

Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн наадам Чэжү аралд болжээ. Тус наадмын нээлтэд “Алтан ураг” хамтлаг оролцон ая дуугаа өргөн барьжээ. Наадмын хүрээнд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Цаг хугацаа ба орон зай” үзэсгэлэн дэлгэгдсэн байна. Энэхүү үзэсгэлэнд манай улсаас зураач Ё.Далх-Очир, Ц.Ариунтөгс, Бу.Бадрал, А.Баярмагнай нарын арван зураач бүтээлээ дэлгэн сонирхуулсан байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд анхны үзэсгэлэн  Өмнөговь аймагт гарсан бөгөөд дүрслэх урлагийн уран зураг, инстоляци, лэнд арт, дизайн төрлөөр болон уран зохиол, гэрэл зургийн бүтээлүүд ч оролцож байжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж