Жон Ленноны алдарт цагаан хослолыг худалдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Жон Ленноны алдарт цагаан хослолыг худалдлаа

Домогт Битлз хамтлагийн дуучин Жон Ленноны алдарт цагаан хослолын дуудлага худалдаагаар худалджээ. Уг цагаан хослолтой зураг нь Битлз хамтлагийн Abbey Road цомгийн хавтасны зурагт байдаг ба өөр олон зурагт мөнхрөн үлдсэн юм.

Энэхүү дуудлага худалдааг өнгөрсөн бямба гаригт Braswell Galleries зохион байгуулсан ба уг цагаан хослол 46 мянган ам.доллараар зарагджээ.

Мөн Британийн мөнгөний ордон домогт хөгжимчин Жон Ленноны дүрстэй тавтын фунтын дурсгалын зоосон мөнгө гаргажээ.
Энэ бол Битлзийг шүтэн бишрэгчдийн хувьд жинхэнэ гайхамшигтай үйл явдал юм. Британийн цоос зутгагчид тавтын фунтын дурсгалын мөнгөн зоосон дээр чухам хэнийг дүрслэх санал хураалтыг нээлттэй явуулжээ.
“The Beatles” хамтлагийн ахлагчтай Британийн нэрд гарсан таван хүн өрсөлдсөний дотор алдарт зохиолч Жейн Остин, улс төрийн зүтгэлтэн ноён Уолтер Рэли нар байсан байна. Санал асуулгын эхний өдөр Леннон дөрөвдүгээрт орж байсан ч шүтэн бишригчид нь идэвхтэй саналаа өгснөөр ийн зоосон дээр дүрээ үлдээжээ.
Ийнхүү Леннон хэдийнэ дурсгалын зоосон дээр дүрээ үлдээсэн Уильям Шекспир, Чарьлз Дарвин болон Уинстин Черчиль нартай нэгдсэн байна.
Түүнээс гадна Британийн мөнгөний ордон “Ленноны” 24 каратын алтан зоосыг цутгахаар төлөвлөжээ. Ердийн цорын ганц хувь гарах энэ зоосыг түүнд зориулсан соёлын өвийн санд шилжүүлэх аж.
Саяхан Ливерпул хотноо Жон Ленноны мэндэлсний 70 жилийн ойд зориулсан “Энх тайвны” хөшөөний нээлт болсон билээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд хөгжимчний анхны эхнэр Синтия болон түүний хүү оролцсон юм. Хөшөөг улсдаа ихээхэн шуугиан тариад байгаа 19 настай Америкийн зураач Лорен Вуаер бүтээсэн бөгөөд 350 мянган долларын үнэтэй хөшөөг “Beatles Story” цэцэрлэгт хүрээлэнгийн төвд байрлуулжээ.
Жон Винстон Оно Леннон Английн рок хөгжимчин, дуучин, ая зохиогч болон дэлхийн энхтайвныг дэмжигч байсан бөгөөд Битлз хамтлийн гишүүн болон үүсгэн байгуулагчийн нэг болсноор дэлхий даяар нэр алдарт хүрч чадсан юм. Хамтлагийн гишүүн Пол Маккартнитай нийлж дуу бичиж байсан нь 20-р зууны шилдэг ая, дуу бичих партнерууд болгоход хүргэсэн ба түүгээр зогсохгүй, рок-н-роллын түүхэнд дэх хамгийн нэр алдартай дуунуудыг бичжээ.
Леннон зөвхөн дуу хөгжмөөр зогсохгүй ном, кино, дэлхийн энхтайван гээд олон салбарт өөрийнхөө нэрийг бичиж үлдээжээ. 1970 онд алдарт Битлз хамтлаг тарсны тараа Леннон ганцаараа уран бүтээлээ туурвиж, өөрийн байр сууриа цааш авч явсан хэдий ч удалгүй эцгийн үүргээ биелүүлхээр уран бүтээлээсээ хэсэг хөндийрчээ. Хэсэг хугацааны дараа Леннон дахин уран бүтээл туурвихаар Дабл Фантази цомог гаргасан ч цомог худалдаанд гарсанаас хойш нэг сарын дараа алуулжээ. Тэгсэн хэдий ч Дабл фантази цомог 1981 онд хөгжмийн дээд шагнал болох Грэммигээс оны шилдэг цомгийн шагналыг авч чадсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж