Хэн болохыг тогтоох боломжгүй цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хэн болохыг тогтоох боломжгүй цогцос олджээ

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өчигдөр  гэмт хэрэг, зөрчлийн 1241 мэдээлэл ирсэнээс 52 гэмт үйлдэл бүртгэгдэн 49 хэргийн сэжигтэнг тогтоон холбогдох албаныхан шалгаж байна. Дүүргийн эрүүлжүүлэх байруудад 193 хүн эрүүлжүүлэгдсэн бол бусдын биед гэмтэл учруулсан дөрөв, хулгайн найм, булаалтын гурав ,танхайн зургаа ,тээврийн хэрэгсэлтэй холбоотой  хэрэг19, бусад  тав, хүний амь нас хохирсон долоон хэрэг бүртгэгдсэн байна.

Мөн Налайх дүүргийн гуравдугаар  хорооны  Баялагын хонхор гэх газарт иргэн Д-гын шинээр ухаж байсан цооногын 18 орчим метрийн гүнээс хэн болох нь тодорхойгүй нас хүйс тодорхойлох боломжгүй ялзарч муудсан цогцос олджээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж