Цалингаа нэмүүлэхийг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлэхийг хүсчээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар Австралийн иргэн ажиллах болсон тухай манай агентлаг хамгийн түрүүнд мэдээлж байсан билээ. Одоогийн байдлаар гүйцэтгэх захирлын гэрээг байгуулаагүй байгаа тул түр “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Б.Энэбиш тус компанийг удирдлагыг гартаа аваад буй.

Харин тун удахгүй ажлаа авах Австрали эрхмийн тухай товч мэдээллийг сонирхуулъя. Сонгон шалгаруулалт гадаад, дотоодын 10 орчим хүн өрсөлдсөнөөр Расселл Норман Филлипс шалгарсан. Тендерийн үнэлгээний хороо түүнийг “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн зах зээл дээр гаргах туршлагатай гэж үнэлснээр шалгаруулалтад тэнцүүлжээ. Түүний жилийн цалин 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсныг ТӨХ боломжгүй гэдгээ тайлбарлан энэ тал дээр эргэж ярилцах болжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж