Прокурорын байгууллага тусгай хамгаалалттай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Прокурорын байгууллага тусгай хамгаалалттай болжээ

Улсын ерөнхий прокурор, нийслэлийн Прокурорын газрыг энэ сарын 1-нээс  Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд хамгаалахаар болжээ. Өмнө нь дээрх хоёр газрыг прокурорын байгууллагын гэрээт харуул хамгаалалтын ажилтнууд хамгаалдаг байсан аж.

Харин  “Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2008 оны арваннэгдүгээр сарын 5-ны 23 дугаар тогтоолоор Улсын ерөнхий прокурорын болон Нийслэлийн прокурорын газар УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байрыг төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гарсан ч  хөрөнгө мөнгөний асуудлаас хэрэгжиж чадаагүй өнөөг хүрсэн байна. Харин 2011 оны төсөвт уг тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал нэмж тусгагдсан тул дээрх гурван газрыг төрийн тусгай хамгаалалтад авахаар болсон  аж.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж