Волейболын лиг өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Волейболын лиг өнөөдөр эхэлнэ

Монголын волейболын холбооны 16 дахь удаагийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Волейболын үндэсний лигийн тэмцээн өнгөрсөн аравдугаар сард эхэлж, хоёр тойргийн тоглолтууд өндөрлөсний дараачаар волейболчид БНХАУ-ын Гуанжоу хотноо Азийн XVI спортын их наадам, залгуулаад БНСУ-ын Чежүд Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон учир лигийн тэмцээнийг түр завсарлуулаад байсан юм.

Үндэсний лигийн тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр 15.00 цагаас Спортын төв ордонд эхлэх бөгөөд 9-нийг дуустал өдөр бүр гурван тоглолттой байх ажээ. Улмаар шигшээд өрсөлдөх багууд тодорч, шигшээ тоглолтууд энэ сарын 12-16-ны өдрүүдэд болох юм.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдээс “Тэнүүн огоо”, “Эрчим” багууд тоглох бол эрэгтэйчүүдээс “Эрчим”, “Харх” багууд хоорондоо, “Уурхайчин”, “Буянт-Ухаа” багууд хоорондоо тоглох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж