Банк санхүүгийн академи байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Банк санхүүгийн академи байгуулна

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төслөөс Банк санхүүгийн академи байгуулахад нь Монголын банкны холбоонд туслах гэнэ. Энэхүү академийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Санхүүгийн зах зээлийн мэргэжилтэн Д.Хангал 2011 оны зургаадугаар сарын 15 хүртэл ажиллах юм байна. 

 Монголын банкны холбооны гишүүн арилжааны банкууд нь уг судлагааг иш үндэс  болгон 2010 оны арванхоёрдугаар сард  банкны болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүдийг давтан сургах, банкны салбарын талаархи судлагааны ажлуудыг дэмжих,  банкны салбарын эрх ашгийг сурталчлан хамгаалах зорилго бүхий  Банк санхүүгийн академийг хамтран байгуулсан байна.  Эдгээр зорилгыг хэрэгжүүлэх нь зөвхөн арижлааны банкууд төдийгүй Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод болон санхүүгийн бусад байгууллагын үйл ажиллагаанд ашиг тусаа өгнө хэмээн үзэж буй аж.  

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж