Анкарагийн гудамжийг хоёр жилийн дотор тохижуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Анкарагийн гудамжийг хоёр жилийн дотор тохижуулна

НИТХ-ын 2006 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 240 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн зүүн урд талын уулзвар хүртэлх Бага тойруугийн гудамжийг хэсэгчлэн Анкарагийн нэрэмжит гудамж хэмээн нэрлэсэн байдаг. Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотоор овоглосон уг гудамж нийт 2.8 га талбайг эзэлдэг. Тус гудамжийг тохижуулахад 700 мянган ам.доллар зарцуулах тухай гэрээнд өнгөрсөн онд хотын дарга гарын үсэг зурсан билээ. Уг гудамжийг орчин үеийн шаардлага хангасан гэрэлтүүлгээр чимэглэж, европ стандартаар тохижилтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Анкарагийн гудамжийг хоёр жилийн хугацаанд бүрэн тохижуулж дуусгах юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж