Цагаан сараас өмнө нөөцийн махыг борлуулж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Цагаан сараас өмнө нөөцийн махыг борлуулж эхэлнэ

2009 онд нийслэлийнхний хэрэгцээнд зориулж  2,8 тонн мах нөөцөлсөн нь хүн амынхаа хэрэгцээндээ хүрэлцээгүйн улмаас махны үнэ тэнгэрт хадсан. Энэ алдааг давтахгүйн тулд 2010 онд 12 мянган тонн мах нөөцөлжээ. Нөөцийн махыг энэ долоо хоногоос эхлэн худалдаанд гаргах болсон талаар зарим хэвлэлээр гарсан. Бид энэ талаар Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Батсүхээс тодрууллаа.

-Нөөцийн махыг чухам хэдийнээс зарж борлуулах вэ?
-Энэ долоо хоногтоо борлуулж эхэлнэ гэж амлахад эрт байна. Бид мах нөөцөлсөн компаниуд болон Махны холбоотой хамтран хэзээнээс зарж эхлэх талаар зөвшилцөж байна. Ямар ч байсан цагаан сарыг далимдуулан махны үнэ нэмэгдэхээс сэргийлэх үүднээс нөөцийн махаа худалдаанд гаргана.

-Төлөвлөсөн хэмжээнд мах нөөцөлж амжсан уу. Нөөцийн махны чанар ямар байгаа бол?
-Энэ жил нийслэлийнхний махны хэрэгцээнд 12 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотуудын хувьд нэг тонн мах бэлтгээд байна. Өнгөрсөн онуудад хонь, ямааны мах нөөцөлж байсан бол энэ жил үхрийн мах нэмж нөөцөлсөн. Аль болох чанартай мах бэлтгэх компанийг сонгож, энэ хариуцлагатай ажлыг даалгасан.

-Нөөцийн махны үнэ ханш хэд байх бол?
-Яг  хэд гэдгийг өнөөдөр хэлэх боломжгүй байна. Зах зээл дээр зарагдаж буй үнээс хямд байхаар үнэ ханшийг тогтооно.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж