Анжелино Жоли кино найруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Анжелино Жоли кино найруулна

“Оскар”-ын шагналт жүжигчин Анжелина Жоли, Жонни Депп нарын хамтран тоглосон “Аялагч” кино гарсан цагаасаа кино ертөнцөд багагүй шуугиан тариад байгаа билээ. Тэд анх удаа хамтран тоглосон бөгөөд энэ тухай жүжигчин Анжелина Жоли “Жонни Депп миний хувьд  хамтран ажилласан эрэгтэй жүжигчдээс хамгийн чадварлаг нь. Түүний тоглосон дүрүүдийг бид сайн мэднэ. Бүтээхэд амаргүй, барьцгүй зан араншинтай, содон өвөрмөц гэдгийг нь үзэгчид санаж байгаа болов уу. Зан араншингийн хувьд ч бусадтай адилгүй. Би түүн шиг зураг, хөгжимд дуртай, өөрийн сонголтдоо тууштай ханддаг хүнтэй бараг л тааралдаж байгаагүй” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Дашрамд сонирхуулахад жүжигчин бүсгүйн дараагийн төлөвлөсөн ажил нь “Кунфу панда”-д дуу оруулах гэнэ. Мөн тэрбээр кино найруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд сарын өмнө зохиолоо бичиж дуусгажээ. Ирэх сард зохиолоо хянах аж. Түүний шинэ кино нь Босниагийн дайны тухай юм байна. Тэрбээр их олон өөр дүрийг бүтээлдээ шигтгэхийг зорьжээ. Дайны үеэр хүмүүс мөн чанараа, хүн ёсоо гээхгүйн тулд хэрхэн тэмцдэг тухай болон тэдэнд өвчин зовлонгоос илүү итгэл найдвараа алдах нь ямар хүнд тусдагийг энэхүү кинондоо харуулах ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж