“Мөнхийн сайхан” хандивын тоглолт Эрдэнэтэд болно

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Мөнхийн сайхан” хандивын тоглолт Эрдэнэтэд болно

“Lady” төвийн багш, загвар өмсөгч Б.Мөнх-Эрдэнэ нь бөөрний дутагдал гэх хүнд өвчнөөр өвдөж, яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай байгаа талаар бид өмнө нь мэдээлж байна. Эмчилгээний зардалд 60 сая төгрөг хэрэгтэй байгаа аж. Иймд Б.Мөнх-Эрдэнийн эмчилгээний зардлын 60 сая төгрөгийг цуглуулах хандивын тоглолтоо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Ub Palace”-т хийсэн ч эмчилгээний зардлын тал хувийн мөнгө цугларсан байна. Иймд Б.Мөнх-Эрдэнэ нь “Мөнхийн сайхан” хандивын тоглолтоо дахин Орхон аймагт хийхээр болсон байна. Тус тоглолт нь энэ сарын 9-нд болох юм.  

Б.Мөнх-Эрдэнэд туслах хүсэлтэй сайн санаат хүмүүс 99787508, 91664616, 88088979 утсаар холбогдож болно.

Хандивын данс: "ХААН" банк  валютын 5107045989, төгрөгийн 5007695624

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж