AMD болон NVIDIA картуудыг зэрэг ашиглах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

AMD болон NVIDIA картуудыг зэрэг ашиглах боломжтой

LucidLogix-ийнхэн өмнө нь ч мөн ийм
төрлийн технологи гаргаж хүмүүсийг алмайруулж байсан. Удахгүй гарах
Sandy Bridge микроархитектурыг дэмжиж ажиллах хавтангуудын хувьд мөн
эдний гаргасан шинэ чиптэй бол ямар ч үйлдвэрийн, ямар ч график карт
байсан хоёулаа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болно.

Өөрөөр хэлбэл Radeon, GeForce хоёрыг нэг компьютерт зэрэг тавьж, зэрэг ажиллуулах боломжтой.

Хэрэглэгч зүгээр л хоёр картаа хавтандаа
залгаад дэлгэцийнхээ залгуурыг Sandy Bridge-ийн дэлгэцийн гаралтанд
холбоход л болно. Аан бас тэр хоёр картыг бүрэн тэжээлээр нь хангаж
чадах тэжээлийн блок хэрэг болох нь мэдээж.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж