М.Хүрэлсүх уран бүтээлийн цэнгүүн хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

М.Хүрэлсүх уран бүтээлийн цэнгүүн хийнэ

Яруу найрагч М.Хүрэлсүх “Өрлөг эжий”,”Төөрөг”,”Энхрий үрс” зэрэг олон сайхан дуунуудаа сонсогчдодоо хүргээд байгаа билээ. “Тэрбээр энэ сарын 16-нд “Шаргалжуут рашаан танаа” нэртэй анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй. Онцлог нь тоглолт тасалбаргүй, зөвхөн анд нөхөд ойр дотны хүмүүсийн хүрээнд болох юм байна. Түүний уран бүтээлд нутаг усны тухай дуунууд зонхилдог. Мөн түүний “Ээжээ”, “Төөрөг” зэрэг дууны клип үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг юм билээ. Залуу дуучдыг дэмжих зорилготой ажилладаг эл уран бүтээлчийн тоглолтонд залуу дуучин Э.Төрмандах, Г.Отгонтогтох, Л.Солонго, Х.Жигүүр нар оролцох аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж