Playstation 3-ын Root Key-г хакдаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Playstation 3-ын Root Key-г хакдаж магадгүй

Дэлхийн хамгийн өндөр чадалтай, бас хамгийн аймшигтай өндөр хамгаалалттай тоглоомын консоль бол яах аргагүй Playstation 3. Тийм учраас тоглоом хөгжүүлэгчид уг консолид зориулан тоглоом, бусад үйлчилгээ гаргах нь ашигтай байдаг учраас уг консолид их хайртай гэж хэлж болно.

Төгс юм гэж байдаггүй гэдгийг өнгөрсөн жилийн сүүлээс гарч эхэлсэн PS3 Jailbreak харуулсан билээ. Харин Sony тэр даруйд нь Jailbreak хийх боломжгүй Firmware-ийг заавал татах шаардлагатай болгон гаргасан.

Playstation 3-ын энэ их өндөр хамгаалалт нь худалдаалагдаж байгаа PS3 консоль нэг бүрт дахин давтагдахгүйгээр байдаг “Түлхүүр үг”-т байдаг гэнэ. Уг дахиж давтагдахгүй түлхүүр үг нь уг консолид ямар нэг албан ёсны зөвшөөрөлгүй кодуудыг ачаалахаас хамгаалдаг юм байна.

Өнгөрсөн 7 хоногт fail0verflow Playstation 3-ын уг “Түлхүүр үг”-ийг тайлах арга нээснээ мэдэгджээ. GeoHot хэмээх хакер мөн Playstation 3-ын loader-ууд руу нэвтэрч зөвшөөрөлгүй кодуудыг уг консоль ажиллуулдаг болоход хэрэг болох Playstation 3-ын METLDR түлхүүрийг нийтэд гаргана гэжээ.

GeoHot одоо “хит” болж байгаа PS3, Xbox 360, Wii 3-н консолийн үйлдвэрлэгчдэд хэрвээ консолио илүү өндөр хамгаалалттай болгохыг хүсвэл өөртэй нь холбогдохыг зөвлөжээ. Хэрэв цаадуул нь зөвшөөрчихвөл нэг хакер нь “дайсны талд” орох бололтой.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж