Анхны цахилгаан автобуснуудаа үйлчилгээнд гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Анхны цахилгаан автобуснуудаа үйлчилгээнд гаргажээ

Дэлхийн томоохон хотуудын нэг Сөүлд
саяхнаас бүрэн цахилгаанаар ажилладаг автобусууд нийтийн тээврийн
үйлчилгээнд явж эхэлжээ. Хотын удирдлагаас Hyundai Heavy Industries
болон Hankuk Fiber-тэй байгуулсан гэрээний дагуу үйлчилгээнд гарсан уг
автобусууд нь нэг цэнэгээрээ 84км зам туулах чадвартай (ойролцоогоор 30
минут явна) бөгөөд дээд тал нь 100км/цаг хурдлах чадвартай.

Сөүл хот 2020 он гэхэд бүх нийтийн
тээврийн үйлчилгээний автобусныхаа 50%-ийг цахилгаан автобусаар солих
төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж