Надаль, Федерер нар Катарт эхний ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Надаль, Федерер нар Катарт эхний ялалтаа авлаа

Катарын нийслэл Доха хотноо даваа гаригт эхэлсэн АТР-гийн энэ улирлын нээлтийн тэмцээн болох Qatar Open-ы чансааг манлайлж буй Рафаэль Надаль, Рожер Федерер нар өчигдөр эхний тойргийн тоглолтоо хийж, ялалт байгууллаа. Дэлхийн чансааны номер нэг теннисчин Надаль Словакийн Карол Бекийг ердөө 69 минутад 6-3; 6-0 харьцаатай төвөггүй буулган авсан бол Федерер 21 настай, Голландын залуу тамирчин Томас Скуурельтэй ширүүн өрсөлдөж, 7-6; 6-4 харьцаатай хожжээ.
Федерер дараагийн тойрогт нутаг нэгт тамирчин Марко Чьюдинеллитэй тоглох юм. Чьюдинеллигийн хувьд эхний тойрогт Мороккогийн тамирчин Реда Эль-Эмраниг 3-6; 7-6; 6-3 харьцаатай хожсоноор хоёрдугаар шатанд шалгарсан байна. Харин Надаль дараагийн тоглолтоо мөн л Словакийн теннисчин Лукас Лакотой хийнэ. Лако эхний тойрогт Испанийн Пере Рибаг 5-7; 7-6; 7-6 харьцаагаар хожжээ.
1,024 сая ам.долларын шагналын сантай Катарын нээлттэй тэмцээний аварга бямба гаригт тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж