
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч, Хотын хөгжлийн бодлого, Хууль зүй,н хэлтсийн дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ЗАА-ын Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Статистикийн газар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Агаарын чанарын алба, Байгаль хамгаалах газар, Газрын алба, Авто замын газар, Зураг төслийн хүрээлэн, Нийтийн тээврийн газрын дарга нар болон дүүргүүдийн Засаг даргын орлогчид гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Эхний ээлжинд Хязгаарлалтын бүсийг хотын хөгжлийн дунд болон богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулах, хяналт тавих. Мөн хязгаарлалтын бүс дэхь гэр хорооллын эрчим хүч дамжуулах түгээх, сүлжээг өргөтгөх,тооцоо судалгаа төсвийн тооцоог хийх зэрэг судалгааны ажлыг хийхээр төлөвлөжээ.