Хөрөнгийн биржийг нэг жил л удирдана

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийг нэг жил л удирдана

Монгол Улс стратегийн орд газруудынхаа хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, хөрөнгө босгох боломжтой ч монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар маш бага туршлагатай. Иймээс манай улс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор хөрөнгийн биржийг мэргэжлийн өндөр төвшний олон улсын  багаар удирдуулахаар болж, сонгон шалгаруулалт явуулсан. Шалгаруулалтанд Герман, Хонгконг, Солонгос, Япон зэрэг улсууд саналаа ирүүлээд байсан ч албаныхан дэлхийн томоохон хөрөнгийн бирж болох Лондонгийн биржийн багаар хөрөнгийн биржийг удирдуулахаар болж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан байна. Гэхдээ Лондонгийн биржийн мэргэшсэн баг хөрөнгийн биржийг нэг жил л удирдах юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж