
Гэтэл УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хэлснээр бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой аж. УИХ-ын даргыг Энэтхэгт айлчилж байхад Монголын парламентын суваг телевизээр шууд гарч байсан гэнэ. Тэндээс санаа авч байнгын хороодын хуралддааныг хаахгүй бол хамаг мэдээлэл гадагш цацагдаж байна гэж үзсэн хэмээн Г.Батхүү дарга ярилаа. “Ялангуяа уул уурхай, стратегийн ордууд, түүний ашиглалт, гадаад дотоодын компаниудын тендэр, гэрээ зэргийг ид хэлэлцэж байхад хуралдаан хаалттай байхгүй бол хамаг мэдээлэл ямар ч хаалтгүй гадагш урсч байгааг ойлголоо” хэмээн Г.Батхүү дарга нэмж тодотгоно лээ.
Ийнхүү хуралдааныг хаах болсон шалтгааныг янз бүрээр тайлбарлаж эхэллээ.
Д.ОЮУН