
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь 2010 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх хууль, бусад шийдвэрийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын байгууллагын зарим төлөөлөгчтэй уулзан хамтын ажиллагааны чиглэл бодлогоо тодорхойлох, хуулийн хэрэгжилтийг шалгаж, танилцах чиглэлээр ажилласан. Байнгын хорооны үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад холбогдох хуулиудын дагуу явуулж ирсэн.
Нэг.Хууль, бусад шийдвэрийн төсөл батлах талаар
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2010 онд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд баримтлах төрийн бодлогыг тодорхойлох, салбарын хууль тогтоомжийг боловсронгүй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажилласан болно.
2010 онд Байнгын болон дэд хороо нийт 40 удаа хуралдаж, давхардсан тоогоор 74 асуудал хэлэлцэж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслөөр 60 санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, дараахь хуулийн төслүүдийг батлуулсан. Үүнд:
Д/д |
Өргөн баригдсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн нэр |
Батлагдсан огноо
| |
1 | Зэвсэгт хүчний тухай хуульд |
21/I | |
2 | Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар |
2/II | |
3 | НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон |
23/IV | |
4 | Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар |
6/V | |
5 | Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан |
23/IV | |
6 | Цэрэг, цагдаагийн албан хаагчийн НҮБ-ын энхийг сахиулах |
20/V | |
7 | Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд байгуулах “Бүс |
7/V | |
8 | “Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто |
7/V | |
9 | “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр |
7/V | |
10 | “Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд |
10/VI | |
11 | Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн |
10/VI | |
12 | Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн |
7/VII | |
13 | Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн |
7/VII | |
14 | Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай |
15/VII | |
15 | Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын |
21/X | |
16 | Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, |
9/XII | |
17 | Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат | 31/XII |
Эдгээр батлагдсан хуулиудаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн баригдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлуулсан. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэн батлах болсон гол шаардлага нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1994 онд анх батлагдаж байх үеэс нийгмийн байдал өөрчлөгдсөн, аюулгүй байдлын гадаад, дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн, глобальчлагдсан ертөнцөд аюулгүй байдалд шинэ, олон төрлийн эрсдэл, сорилт бий болсон зэрэг олон шинэ нөхцөл байдлууд үүссэн зэрэг байлаа. Шинээр батлагдсан үзэл баримтлал нь аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замуудыг өргөтгөж, цогц хэлбэрээр хандсан бичиг баримт болсон.
“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт нийт 400 гаруй төрийн албан хаагч, төрийн байгууллагуудад зориулсан 5 удаагийн цуврал сургалт-семинарыг зохион байгуулсан.
Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг оруулснаар барилга инженерийн ангийг дахин сэргээн байгуулж, залуучуудад барилгын төрөл бүрийн мэргэжил, хөдөлмөриийн дадал олгоход чухал ач холбогдолтой болсон.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг шинэчлэн баталснаар хуулийн бүтэц, уялдаа холбоо сайжирч, хууль зүйн зарим нэр томъёог нэг мөр болгох, энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, энхийг дэмжих ажиллагаанд тагнуул, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бусад байгууллагуудыг оролцуулахаар нэмж тусгасан.
2010 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараахь 18 олон улсын гэрээ, конвенцийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан зөвшилцөөд хуралдааны тэмдэглэлийг санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд:
Д/д |
Өргөн баригдсан гэрээ, | Байнгын хорооны хуралдаанаар |
1. | Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн |
2010.01.20 |
2. | Монгол Хятадын хилийн дэглэмийн |
2010.05.25 |
3 | Монгол Улсын Засгийн газар, |
2010.01.20 |
4 | Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын |
2010.01.20 |
5 | Монгол Улсын Засгийн газар, |
2010.04.06 |
6 | “Барааны тэмдгийн хуулийн тухай |
2010.04.20
|
7 | Монгол Улсын Засгийн газар, АХБ |
2010.04.06 |
8 | Монгол Улсаас АНУ-ын Сан |
2010.05.25 |
9 | Монгол Улсын Засгийн газар болон |
2010.06.08 |
10 | Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд “Нийгмийн |
2010.06.22 |
11 | Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын | 2010.10.12 2010.10.27 2010.11.02 |
12 | Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хооронд “Нийгмийн
|
2010.10.27 |
13 | Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын |
2010.10.27 |
14 | НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн |
2010.12.21 |
15 | Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт |
2010.12.21 |
16 | Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд |
2010.12.21 |
17 | “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын
| 2010.12.21
|
18 | Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар |
2010.12.31 |
Хоёр.Хяналт шалгалтын ажлын талаар
Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулиудын биелэлтийг шалгах 7 ажлын хэсгийг байгуулан зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан.
Ажлын хэсгүүд гал, усны гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар, зарим арилжааны банк дампуурахад хүргэсэн гэх үндэслэл, нөхцөл байдалд Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт хэрхэн хангагдаж байсан, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдалд энэхүү нөхцөл байдал нь хэрхэн нөлөөлж байгаа талаар, Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах, Оюу толгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн тухай дүн болон ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцах, Монгол Улсын 1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаагаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх зэрэг чиглэлээр ажиллаж, зарим ажлын хэсгийн дүнг Байнгын хороогоор хэлэлцүүлэн Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгч ажиллана.