Алтантүрүү реалити шоу хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Алтантүрүү реалити шоу хийнэ

"Танайд хоноё" нэвтрүүлгээр үзэгчдийн танил болсон хөтлөгч, сэтгүүлч Г.Алтантүрүү өдгөө "Шууд" телевизийн нэвтрүүлгийн албаны даргаар ажиллаж байгаа ажээ. Тэрбээр 25 телевизээсээ гаран “Толь” сониныг эрхлэн гаргаж байсан ч энэ ажлаа өгөн эргэлт буцалтгүй телевизийн салбар рүү орсон гэнэ. Дашрамд сонирхуулахад тэрбээр “Танайд хоноё” нэвтрүүлгийнхээ нэрийг өөрчилж магадгүй ажээ. Яг энэ нэрээрээ биш ч “Танайд хоноё” нэвтүүлэгт оролцож байсан айлуудаараа зочлон одоо хэрхэн яаж амьдарч байгаа талаар нь үзэгчдэдээ хүргэх нь ээ. Мөн сэтгүүлч Алтантүрүү аав ээждээ хаягдан асрамжийн газар амьдарч байгаа бяцхан хүүхдүүдэд хувь заяа бэлэглэж, аав, ээжтэй болгох реалити шоуг бэлтгэн хүргэхээр зэхэж байгаа ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж