Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, рашаан сувилалд амрагчдын зардалд зориулж нийт 80,2 тэрбум төгрөгийг санхүүжүүлжээ. Эрүүл мэндийн даатгалын ач тусыг хүн бүрт хүргэх, хүртээмжийг сайжруулах үүднээс Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд хууль батлагдвал эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх юм байна. 2010 онд нэг хүнд эрүүл мнэдийн даатгалаас санхүүжүүлэх дээд хязгаарыг нэг сая 112 мянган төгрөг байжээ. Энэ хэмжээ 2011 онд өөрчлөгдөх бөгөөд чухам хэдээр тогтоохыг одоогоор хэлэх боломжгүй гэнэ. Ямартай ч нэг хүнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний дээд хязгаар өсч батлагдах ажээ. Тархи, зүрхний мэс засал хийлгэхэд багаар бодоход 536 мянган төгрөгийн төлбөр гардаг байна. Энэ мэт хүнд хагалгаа хийлгэсэн хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээг дэд хязгаарт нь хүртэл үйлчлүүлдэг ажээ.
Д.Цээнэ