Хятадын инфляцийн төвшин буурна

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хятадын инфляцийн төвшин буурна

Мөнгөний шинэ бодлого, эрчим хүч үргүй зарцуулдаг болон байгаль орчныг сүйтгэж буй үйлдвэрүүдийг хаах шийдвэр гаргасантай холбогдуулан БНХАУ-ын аж үйлдвэрлэл арванхоёрдугаар сард удааширчээ. Тус улсын PMI үзүүлэлт арваннэгдүгээр сард 55,2 пункт байсан бол өнгөрсөн сард 53,9 болж удааширсан байна. Энэ талаар БНХАУ-ын логистик болон статистикийн газраас нэгдүгээр сарын 1-нд мэдээлжээ. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засгийн бүсийн хувьд инфляцийг бууруулах зорилгоор банкны зээл олголтыг багасгаж, юанийн ханшийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа. Төв банк арванхоёрдугаар сарын 25-нд бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлсэн билээ. 2010 оны дөрөвдүгээр улиралд банкны зүгээс хоёр ч удаа хүүгийн төвшинг нэмсэн юм.

Аж үйлдвэрийн салбарын өсөлт сүүлийн таван сарын дотор анх удаагаа удааширч байгаа нь хэт халалттай байгаа тус улсын эдийн засагт таатай нөлөө үзүүлэх аж. Хятадын инфляцийн төвшин арваннэгдүгээр сард 5,1 хувь болж буурсан байх гэсэн таамаглалыг хөрөнгө оруулагчид дэвшүүлж байгаа юм.

Аж үйлдвэрлэлийн салбарын тайлан Засгийн газрын зүгээс үнийн өсөлтийг хязгаарлаж, эдийн засгийн өсөлтийн загварыг эрүүлжүүлэх оролдлогыг харуулж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж