Самбын охидыг хоёр өрөө байраар шагнажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Самбын охидыг хоёр өрөө байраар шагнажээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах XXXIV удаагийн тэмцээнд оролцож, аваргын алтан медаль хүртсэн М.Уранцэцэг, Б.Солонго нарын шилдэг залуу тамирчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хоёр өрөө байраар шагнажээ. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороонд харьяалалтай М.Уранцэцэг 48 кг-ын жинд, харин Б.Солонго 52 кг-ын жинд илүүрхэж, дэлхийн аваргын алтан медалийг ихэрлүүлсэн билээ. Тэдний амжилтыг үнэлж, шинэ оны өмнө ийнхүү хоёр өрөө байраар шагнаж, урамшуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж