Матар, могойноос болгоомжлохыг сануулж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Матар, могойноос болгоомжлохыг сануулж байна

Сүүлийн жилүүдэд болоогүй их үерт автсан Австралийн районууд хүмүүст хорт могой, матар ба шавьж хорхойн нүүлтээс болгоомжлохыг сануулж байна. The Daily Telegraph сонинд өгүүлснээр эдгээр амьтдын амьдардаг газар усанд автсан учир тэд хот сууриний зүг ойртож иржээ. Нутгийн хүмүүс олон могой харсан гэж хэлсэн байв. Хүмүүсийг усанд аль болох ойртохгүй байхыг сануулж байгаа гэнэ.

Усан борооны улмаас үүссэн үерт наад зах нь гурван хүн үрэгдээд байна гэж The Sydney Morning Herald сонинд бичсэн байлаа. Австралийн зүүн хойд нутгийн үерт нийтдээ 200 хүн нэрвэгдээд байна. Усанд автсан газрын хэмжээ Герман, Франц хоёрын нутгаас их болсон байв. Квинсленд мужийн 22 хот суурин усанд автаж боогджээ.

Гамшгийн хохирол нэг тэрбум ам.доллар болсон байна. Ашигт малтмалын үйлдвэрүүд, наран цэцгийн тариалан, хөвөнгийн талбай бүхнээс илүүтэйгээр хохирол амсаад байна. Мужийн захиргаа фермерүүд ба жижиг үйлдвэрүүдэд 25 мянга хүртэл ам.долларын тусламж үзүүлэхээр мэдэгдээд байгаа гэнэ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж