Москвагийн хамгийн олон танхимтай кино театр

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Москвагийн хамгийн олон танхимтай кино театр

ОХУ-ын Москвагийн хамгийн томд тооцогдох “Победа” кино театр шинэ жилийн бэлгээ дэлгэж, шинээр үзвэрийн хоёр танхимыг  нээжээ. Энэ сарын 1-нээс тус кино театр нь долоон танхимаар үзвэрээ хүргэж эхэлсэн байна. Шинэ хоёр танхим нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдон тав тухтай орчныг бүрдүүлж чаджээ. Энэхүү хоёр танхим нь 4/9 метрийн хэмжээтэй, танхим тус бүрдээ 130 хүний суудалтай ажээ. Ийнхүү “Победа” кино театр нь Москвагийн хамгийн олон танхимтай кино театр болсон байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж