Хөлбөмбөгийн дасгалжуулагчид сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн дасгалжуулагчид сургалтад хамрагдана

Монголын хөлбөмбөгийн холбоо 2011 оныг “Сургалт-Бүтээн байгуулалт”-ын жил болгосонтой холбогдуулж, хөлбөмбөгийн  дасгалжуулагч, шүүгч нарыг шинээр бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, зэрэглэл тогтоох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Хөлбөмбөгийн сургагч-багш бэлтгэх анхны сургалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд сургалтад хамрагдах хүмүүс хөлбөмбөгийн спортын мастер болон дэд мастер цолтой, улсын шигшээ багт тоглож байсан болон хичээллэж байсан, мөн үндэсний лигт тоглож байсан гэсэн гурван шаардлагын аль нэгийг хангасан байх ёстой ажээ. Сургалтад хамрагсад өсвөр насны ирээдүйн хөлбөмбөгчдийг бэлтгэх ба клубуудэд сургагч багшаар ажиллахаар бэлтгэгдэнэ.

Бүртгэл  2011 оны нэгдүгээр сарын 5-10-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд Монголын хөлбөмбөгийн холбооны байранд явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж