Хоёр өөр жилд төрсөн ихрүүд

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хоёр өөр жилд төрсөн ихрүүд

АНУ-ын Иллинойс мужийн Рокфордод он солигдох мөчид ихэр хүүхэд мэндэлсэн байна. Хачирхалтай нь ихрүүд хоорондоо нэгхэн минутын зайтай төрсөн ч хоёр өөр онд, хоёр өөр өдөр төрсөн байна. Арванхоёрдугаар сарын 31-ний 23:59 минутад Эшли Фанслер охин төрүүлсэн бөгөөд минутын дараа буюу шөнө дунд хүүгээ төрүүлжээ. Охины нэрийг Мэдисен Карин, харин хүүг Эйден Эверетте гэдэг аж.
Рокфордын эмнэлэгт ихрүүдийг ксеровын хагалгаагаар төрүүлсэн байна. Эмч нар хосуудад энэхүү ховор боломжийг санал болгосон аж. Ихрүүдийн аав Брэндон Левис “Шинэ жилийн баяр хэзээ ч ийм жаргалтай байгаагүй” гэж хэлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж